Монголын “AI Academy”, “DeepLearningAI” компанитай хамтарч ажиллана
Чихэнд чимэгтэй
2025-06-18
Монголын “AI Academy” байгууллага боловсролын технологийн “DeeplearningAI” компанитай албан ёсоор хамтарч ажиллахаар боллоо. Энэ талаар “AI Academy” байгууллагын үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Б.Болор-Эрдэнэ цахим хуудастаа “Хиймэл оюуны салбарын загалмайлсан эцгүүдийн нэг “Google Brain”, “Coursera”, “DeeplearningAI” компанийг үүсгэн байгуулагч Эндрью Ынтэй энэ жилийн Дэлхийн эдийн засгийн форумын үеэр Давост уулзаж хамтран ажиллах талаар ярилцсан билээ. Тэгвэл өнөөдөр Хамтын ажиллагааны гэрээ маань баталгаажиж албан ёсны боллоо” хэмээн хуваалцжээ. Ингэснээр “DeepLearningAI” компанийн цахим хичээлийг монгол хэлээр үзэх боломж бүрдэж байгаа юм. Монголын “AI Academy” байгууллага нь НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн эдийн засгийн форум, ШУТИС, MLUB нэгдэлтэй хамтран ажилладаг билээ. Б.Болор-Эрдэнэ нь санаачлан хэрэгжүүлсэн “Охидын код бичих хөтөлбөр”-ийнхөө үр дүнд тулгуурлан дижитал боловсролыг түгээх зорилгоор “AI Academy”-ийг байгуулжээ.
Нүүр зурагт: Эндрью Ын, Б.Болор-Эрдэнэ нар, Давост.
Гэрэл зургийн эх сурвалж: Obuna Battsengel фэйсбүүк хуудас.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.