Израилийн арми Ираны цэргийн байгууламжид цохилт өгөхөө мэдэгдэв
Анд нөхдийн мэдээ
2025-06-19
Израилийн арми Ираны Арак хотын усны реакторын ойролцоо амьдарч байгаа оршин суугчдыг яаралтай нүүж холдохыг анхааруулсан байна. “The Associated Press” агентлагийн мэдээлснээр, уг реакторын хиймэл дагуулын зураг дээр улаан тойрог зурж тэмдэглэсэн зургийг Х сүлжээнд нийтэлж, ойр орчмын оршин суугчдыг тус бүсээс нэн даруй гарахыг анхааруулав. Израилийн арми "Бид Арак, Хондаб хотын оршин суугчдад анхааруулж байна. Ираны цэргийн байгууламжид цохилт өгөхөөс өмнө яаралтай нүүж холдоно уу" гэж мэдэгджээ. “Арак” усны реактор нь Ираны нийслэл Тегеран хотоос 250 км-ийн зайд байрладаг цөмийн зэвсэгт ашиглаж болох плутони үйлдвэрлэдэг газар ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.