images

Архангай: Хамба Д.Жавзандорж маргааш “Богд Зонховын даган соёрхол” номыг айлдана

Ж.Ариунгэрэл

Чихэнд чимэгтэй

2025-06-23


   Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба Д.Жавзандоржийн орон нутагт хийж буй ном айлдах аян үргэлжилж байна. Тэрбээр өнгөрөгч 21-ний бямба гарагт Ховд аймгийн Бурханы шашинтны төв Ганданпунцагчойлин хийдэд лам хуврагууд болон сүсэгтэн олонд "Насны авшиг" номыг айлдсанаар аянаа эхлүүлсэн билээ. Өчигдөр их хамба Увс аймгийн Бурханы шашинтны төв Дэчинравжаалин хийдийн лам хувраг, сүсэгтэн олны заллагаар “Лхам бурханы даган соёрхол” хэмээх номыг хүртээсэн юм. Харин маргааш Архангай аймгийн төв Цэцэрлэг хот дахь “Ара комплекс”-т “Богд Зонховын даган соёрхол” хэмээх номыг айлдах ажээ.   

Гэрэл зургийн эх сурвалж: Гандантэгчэнлин хийд.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.