Тамирын голоос 52 см урт зэвэг загас барьжээ
Хөдөөгийн баясгалан
2025-06-25
Монголын загасчлалын спортын холбооны зохион байгуулдаг, эрэг дээрээс хиймэл өгөөшөөр махчин загас барих улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 21-22-ны өдрүүдэд Архангай аймгийн Тамирын голын эрэг дээр боллоо. Тэмцээнд нийт 12 баг бүртгүүлснээс 11 багийн тамирчид хоёр өдрийн турш өрсөлдсөн байна. Тэмцээнийг улсын шүүгч Э.Ууганбаатар, Б.Амархүү, Э.Амарбаясгалан, М.Мөнхжаргал нар шүүн явуулж, багийн төрөлд "Номадс-1" баг, "Найзууд" клуб, "Номадс-2" баг эхний гурван байрыг эзэлжээ. Харин хувийн дүнгээр "Номадс" клубийн тамирчин У.Анхбаяр, "Про-40" багийн тамирчин М.Баттулга, "Найзууд" багийн тамирчин С.Хүсэлжаргал нар эхний гурван байранд шалгарсан байна. Мөн тэмцээнд "Зэв" клубийн тамирчин Д.Одбаяр 52 см зэвэг загас барьснаар хамгийн том загасны шагнал хүртжээ. Дашрамд дурдахад, ирэх онд хиймэл өгөөшөөр махчин загас барих ДАШТ манай улсад болно.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.