Мексик улс “SpaceX” компанийг шүүхэд өгөхөө мэдэгдэв
Анд нөхдийн мэдээ
2025-06-27
Илон Маскийн үүсгэн байгуулсан сансрын хайгуулын “SpaceX” компанийн хог хаягдал байгаль орчныг бохирдуулж байна гэсэн шүүмжлэл гарч, Мексикийн засгийн газар тус компаний эсрэг хуулийн байгууллагад нэхэмжлэл гаргахаа мэдэгдэв. Тус улсын ерөнхийлөгч Клаудиа Шеинбаум ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, "SpaceX”-ийн хог хаягдал манай улсын Тамаулипас мужид хуралдах боллоо. Хилийн ойролцоо пуужин хөөргөснөөс үүдэлтэй энэ хэргийг талаар олон улсын хууль тогтоомжийн хүрээнд би шүүхэд хандах бодолтой байна" гэжээ. Мексикийн хойд хэсэгт орших Тамаулипас мужийн далайн эрэг дээр сансрын хөлгийн дэлбэрэлтийн улмаас үүссэн хог хаягдал унасан байна. Тус мужийн ард иргэдэд сэрэмжлүүлэг хүргэж, оршин суугчдыг хог хаягдал руу ойртохгүй байхыг анхааруулжээ. Энэ асуудлаар Мексикийн хэвлэлд “Цөөхөн хүний хүсэл шунал олон хүнийг холдуулж, эх дэлхийгээ эрсдэлд оруулж байгааг бид хүлээн зөвшөөрсөөр суух уу?” гэсэн нийтлэл гарсан байна. Харин энэ асуудлаар “SpaceX” компани "Дэлбэрэлт болсон газрын эргэн тойронд ямар ч аюул учраагүй бөгөөд химийн болон биологийн ямар ч эрсдэл байхгүй. Бид Мексикийн засгийн газар болон орон нутгийн эрх баригчидтай хамтран хог хаягдлыг хурдан хугацаанд арилгана” гэжээ. Саяхан дэлбэрсэн “Starship” бол Ангараг гаригийг судлах зорилгоор “SpaceX”-ийн бүтээсэн сансрын хөлөг юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.