Ахмадууд энэ жил 55 амралт, сувилалд хөнгөлөлттэй үнээр амарна
Чихэнд чимэгтэй
2025-07-02
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас энэ онд ахмад настнуудад хөнгөлөлттэй үйлчлэх амралт, сувиллын 55 газрыг зарлалаа. Тус газраас өнгөрсөн сард байгууллагуудын материалыг хүлээн авч, амралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 31, сувиллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 24 байгууллагатай гэрээ байгуулжээ. Улмаар 2025 онд хөнгөлөлттэй үнээр ахмадуудад амралт, сувиллын үйлчилгээ үзүүлэх байгууллагын жагсаалтыг аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтэст хүргүүлсэн байна. Тэгвэл ахмадууд харьяа газрынхаа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт хандаж, гэрээ байгуулсан амралт, сувиллын газраас сонгон, цахимаар эрхийн бичиг авах боломжтой ажээ. Ташрамд дурдахад, Засгийн газрын 2024 оны тогтоолоор ахмад настан хөнгөлөлттэй үнээр амралт, сувиллын газарт долоо хүртэлх хоног амарч сувилуулж болох бөгөөд нэг ор хоногт нийгмийн халамжийн сангаас олгох хөнгөлөлтийн хэмжээг амралтын газарт 35 мянган төгрөг, сувиллын газарт 40 мянган төгрөгөөр тооцон тус тус тогтоосон юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.