images

Чингис хааны үед хэрэглэж байсан тагнуулын арга ухааныг ном болгов

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-07-02


   Судлаач Ж.Соёмбо, Ж.Төртүвшин нар Монголын эзэнт гүрний үеийн түүхэн сурвалж болох Монголын нууц товчоог тагнуулын үүднээс шинжлэн судалж, “Чингис хааны тагнуулын нууц товчоо” нэртэй ном гаргажээ. Судлаач Ж.Соёмбо шинэ номынхоо талаар “Монголын нууц товчоо бол бидний үнэт өв. Түүнийг түүхэн бус өнцгөөс унших аваас бид XIII зууны тагнуулын менежмент, стратегийн сургамжийг өнөөдөр ч ашиглаж чадна” хэмээн тэмдэглэсэн байна. Уг номд XIII  зууны үеийн тагнуулын сүлжээ, мэдээлэл дамжуулах зэрэг орчин үеийн тагнуулын гол ойлголтуудыг тухайн цаг үеийн жишээн дээр тайлбарлажээ. Тухайлбал, Чингис хааны тагнуулын “саарал агт” ажиллагаа, хүний судалгаа, газар орныг шинжих аргачлал, хуурч төөрөгдүүлэх бодлого, стратегийн сэтгэлгээний үндэс зэрэг ойлголтуудыг Монголын нууц товчооноос олж, харьцуулсан аж. Мөн Монголын нууц товчоог тагнуул судлалын чиглэлээр нээхийг эрэлхийлсэн анхны бүтээл гэдгийг онцлоод удахгүй англи, орос хэлээр орчуулан гаргахаа цахим хуудсандаа тэмдэглэжээ. 

Номын зургийг: " Чингис Хааны Тагнуулын нууц товчоо" Фейсбүүк хуудаснаас.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.