Цэргийн албаа хааж дуусгасан BTS хамтлагийнхан шинэ цомог гаргаж, аялан тоглолт хийнэ
Анд нөхдийн мэдээ
2025-07-03
Өмнөд Солонгосын хамгийн алдартай эрэгтэй хамтлаг BTS-ийн бүх гишүүн өнгөрөгч сард цэргийн албаа хааж дуусгасан тул шинэ цомог гаргаж, аялан тоглолт зохион байгуулахаар болсноо мэдээллээ. Хамтлагийн шинэ цомог ирэх оны хавар бэлэн болж, түүний дараа дэлхийг тойрон тоглох юм байна. Хамтлагийн гишүүд “Weverse” платформоор дамжуулан өчигдөр шууд дамжуулалт хийхдээ энэ төлөвлөгөөгөө зарлажээ. Тэд энэ сард хамтлагийн үйл ажиллагаагаа сэргээж байгаа бөгөөд шинэ цомгоо АНУ-д хийх гэнэ. Тус хамтлаг сүүлийн цомог “Proof”-ээ 2022 онд гаргасан бол “Yet to Come in Busan” нэртэй сүүлийн тоглолтоо мөн 2022 онд хийсэн билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.