"Оюутолгой"-д техник нийлүүлэх 100 тэрбумын тендерт Шведийн компани ялжээ
Чихэнд чимэгтэй
2025-07-04
Уул уурхай, чулуулгийн техник, тоног төхөөрөмж үйлдвэрлэгч Шведийн “Sandvik” компани Монголын “Оюутолгой” төсөлд бүтээгдэхүүнээ нийлүүлэхээр болсон талаар өнөөдөр албан ёсоор мэдээллээ. “Оюутолгой” компанийн зарласан тендерт ялснаар Шведийн компани уг төсөлд нийт 270 сая швед крон буюу ойролцоогоор 100 тэрбум төгрөгийн үнэ бүхий төрөл бүрийн бульдозер, ачааны машин нийлүүлэх ажээ. “Манай ачааны машин техникүүд дэлхийн түвшний өндөр чанараараа “Оюутолгой” төсөлд өөрийн гэсэн хувь нэмрийг оруулсаар ирсэн бөгөөд тус уул уурхайн үйл ажиллагаан дахь үр ашиг, аюулгүй байдал, зардал хэмнэлтийг үргэлжлүүлэн дэмжиж ажиллах болсондоо баяртай байна” хэмээн “Sandvik” компанийн Уул уурхайн салбарын захирал Матс Эрикксон хэлсэн байна. Оюутолгой дахь нийлүүлэлт ирэх 10 дугаар сард эхэлж, 2026 оны 11 дүгээр сар хүртэл үргэлжилнэ гэдгийг компанийн мэдэгдэлд дурджээ. Одоогоос 160 гаруй жилийн өмнө буюу 1862 онд үндэс суурь нь тавигдсан “Sandvik” компани өнөөдөр дэлхийн 150 оронд бүтээгдэхүүнээ нийлүүлдэг бөгөөд 2024 онд 12 тэрбум долларын ашигтай ажилласан байна.
Зураг дээр: “Sandvik” компанийн үйлдвэрлэсэн бульдозер.
Гэрэл зургийн эх сурвалж: www.wikipedia.org
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.