images

Шатрын ААШТ-ээс Б.Мөнгөнзул мөнгөн медаль хүртлээ

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2025-05-16


   Арабын нэгдсэн Эмират улсын Аль-Айн хотноо шатрын ААШТ энэ сарын 6-16-ны хооронд боллоо. Тэмцээнд Монголын эмэгтэй 12, эрэгтэй таван тамирчин гурван багшийн удирдлага дор өрсөлдсөн юм. Улмаар Ази тивийн 33 орны 254 мэргэжлийн шилдэг шатарчин оролцсон тус тэмцээнээс Б.Мөнгөнзул мөнгөн медаль хүртэж дэд аварга боллоо. Тэрбээр есөн өрөг нүүхдээ долоон оноо авч 1-4 дүгээрт байрт орсон шатарчидтай оноо тэнцсэн ч чанараар хоёрдугаарт оров. Мөн Дэлхийн цомын тэмцээнд оролцох эрх авч, олон улсын мастер цолны болзол ханган, олон улс дахь чансаагаа 42.8 оноогоор ахиуллаа.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.